Соёмбо кино театр | Албан ёсны вэб сайт : Танилцуулга



Танилцуулга
Saturday, 4th August 2012


“Соёмбо продакшн энд трэвел”  ХХК

    

“Соёмбо продакшн  энд трэвел” ХХК нь 1991 онд байгуулагдсан бөгөөд кино уран бүтээл, кино үзвэр, караоке төхөөрөмжийн худалдаа үйлчилгээ, караоке төвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Манай орчин үеийн долби дижитал дуугаралттай Соёмбо кино театр, гадаад болон дотоодын 40,000 гаруй мянган дууны урын сантай Соёмбо караоке дуу бичлэгийн студи, мэргэжлийн түвшинд хүрсэн  Соёмбо кино студи, 150 хүний багтаамжтай Синема караоке бар, Монгол киноны өвөрмөц шийдэлтэй интерьер бүхий Соёмбо ресторан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Байгууллагын он цагийн товчоон

1991 он “Соёмбо продакшн энд трэвел” ХХК байгуулагдав.

1993 он.  Хамгийн анх Монгол дууны караоке дууг эх орондоо  хийж эхлэв.

1999 он. Анхны Монгол караоке дууны VCD бүтээв.  МОСРАК - той гэрээ байгуулав.

2003 он. Караоке төхөөрөмж үйлдвэрлэгч KUMYOUNG компанийн дистрибьютер компани болов.

2008 он. СОЁМБО КИНО ТЕАТР нээлтээ хийн үйл ажиллагаагаа эхлүүлэв.

2009 он. Дархан хотод Дархан Соёмбо кинотеатр байгуулагдав.

Манай эрхэм зорилго, цаашдын зорилт:

•    Монголын кино уралгийг хөгжүүлэх, Монголын кино урлагийн уран бүтээлчдийг дэмжих,

•    Нийгмийн сайн сайхны төлөө бодлого хэрэгжүүлэх

•    Монголын хүүхэд залуучуудын цагийг зөв боловсон өнгөрөөхөд зориулж түүх соёлын цогцолбор төв байгуулах

•    Киноны зураг авалтын талбай байгуулах.

Гадаад харилцаа

Бид  БНСУ, БНХАУ-ын  KUMYOUNG компанитай хамтран ажиллахаас гадна ОУ-ын кино продюсерүүдийн холбоо - FIPAF, Оросын RUSFDCAL  ,  АНУ-ын The Los Angeles Film School болон BMI-тай  холбоо тогтоон ажиллаж байна.

Хаяг байршил: Улаанбаатар хот 21, СХД 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Үйлчилгээний 2-р төв, Соёмбо Кино Театр.
Утас: 70188080
Факс: 682985
Мэйл хаяг: info@soyombo.mn

New layer...
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах