Соёмбо кино театр | Албан ёсны вэб сайт : Кино театр



Кино театр
Saturday, 4th August 2012

Соёмбо кино театр

 

Соёмбо кино театр анх 1991 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан.
2008 оны 08-р сард Соёмбо кино театр XXI-р зууны орчин үеийн хэрэгцээнд нийцсэн цоо шинэ өнгө төрхтэйгээр нээлтээ хийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Соёмбо продакшн энд трэвел” ХХК дотоодын хөрөнгө оруулалтаар  Соёмбо кинотеатрыг хамгийн сүүлийн үеийн долби дижитал дуугаралттай техникээр тоноглож нийт 3 танхимтайгаар засварлаж тохижуулжээ.


Соёмбо кино театр хосуудад зориулсан үзвэрийн танхимтай мөн гадаад киног өөрийн студидээ монгол хэлнээ /ам барих/ хөрвүүлэн үзэгчдийн хүртээл болгодог  зэргээрээ  онцлог.

 2009 онд Дархан хотноо нийт 140 хүний суудалтай “Дархан Соёмбо” кино театрыг байгуулан кино театрынхаа үйл ажиллагааг улам өргөжүүлээд байна.
Бид үзэгчидийнхээ хүсэл зоригийг харгалзан үргэлж шинийг эрэлхийлэн ажиллахын зэрэгцээ цаашид хүүхэд залууст зориулсан цогцолбор төв байгуулах зорилт тавин ажиллаж байна.

Танхимууд :
   Их танхим -320 суудал
   Хосын танхим -96 үзэгч  буюу 48 хосын суудалтай
   Бага танхим -60 суудал
   Нийт 476 хүний суудалтай.

•    3 танхимдаа 18 ээлжээр өдөрт 3000 үзэгч хүлээн авах хүчин чадалтай.
•    2 ээлжийн 2 оператор, 10 үйлчлэгч, касс, билет таслагч, хамгаалагч, зохион байгуулагч, менежертэйгээр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.
•    Театрын дотор  киноны трэйлер үзэх  LCD дэлгэцүү д байрлуулсан.
•    Театрын гадаа  2.5м:4м  хэмжээтэй LED дэлгэц байрладаг.

Гадна талбайн тохижилт:
-    ОСКАР-ын хөшөө бүхий  бүхий амарч тухлах сандалтай салхилах талбай
-    50 машины ил зогсоол
-    Хийн буудлага
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах