
”ДОЗ” энтертайнментийн “ХөХ ТОЛБОТ ХүМүүС” бүрэн хэмжээний уран сайхны кино үзэгч олон хөх толбот Монголчууддаа хүрэхэд бэлэн болжээ.Киноны гол агуулга нь багадаа өнчирч, төөрөлдсөн ах дүү хоёрын тухай өгүүлэх юм. Дүү нь олон жилийн дараа ахтайгаа уулзахаар Франц улсад очоод уулзаж чадалгүй төөрөх ажээ. Хүний нутагт хэл, мөнгөгүй хөдөөны залуу олон бэрхшээлтэй тулгарч хөглөж будилж явсаар эцэст нь ахтайгаа уулздаг тухай энэ кинонд өгүүлдэг юм.Тус кино нь Францын нийслэл Парис хот,Герман улс болон Монгол улсад зураг авалт нь хийгдсэн бөгөөд Монголчууд бид үндэсний гэсэн олон зүйлээсээ хагацаж байна , сэтгэлгээний хоосрол хаа сайгүй газар авч, уламжлалт ёс заншил алдагдаж байгаа болохоор олон хүний зүрх сэтгэлийн илэрхийлэл болгож энэ киног хийжээ. Уг киноны нэг онцлог нь “Авьяаслаг Хятадууд” шоуны 3-р байрын шагналт М. Сунам-Уудам хүү тоглосон явдал юм.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |
